Dark Light
Нийгэм | 2023-05-19

Цэргийн сургалт бэлтгэлийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрынхан Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын цэргийн сургалт бэлтгэлийн тайлан мэдээллийг сонсож, зарим асуудлаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Энэ нь цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, шинэчлэлийн талаар ярилцаж, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний онолын мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, төрөөс баримталж байгаа бодлого, цэргийн сургалт бэлтгэлийг хэрхэн зохион байгуулах талаар харилцан туршлага солилцож нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгджээ.

Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болороор ахлуулсан бүрэлдэхүүн 5 дугаар сарын 19-ний өдөр Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, цэргийн сургалт бэлтгэлийн өнөөгийн тогтолцоо, шинэчлэл өөрчлөлт, гарах дүн, хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Энэ үеэр Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр хүрэлцэн ирсэн бүрэлдэхүүнд санал хүсэлт сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж буйд талархал илэрхийлээд цэргийн сургалт бэлтгэл нь нэгтгэл, ангийн бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байх тухай онцлон дурдлаа. Энэхүү хэлэлцүүлэгт Хуурай замын цэргийн командлалын удирдах бүрэлдэхүүнээс гадна харьяа нэгтгэл, ангийн захирагчийн цэргийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч нар танхимаар болон цахимаар оролцсон юм.

Бригадын генерал Г.Болороор ахлуулсан бүрэлдэхүүн ХЗЦК-д ажилласны дараа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн материаллаг баазыг түшиглэн явагдаж байгаа Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтын явцтай танилцав. Ахлагчийн албанд өөрийн хүсэл зорилгоор нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 200 гаруй цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдад явуулах цэргийн сургалт бэлтгэлтэй танилцаж, тэдний санал сэтгэгдлийг нь хуваалцсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10