МУ-ын Шигшээ багийн тамирчид бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер Д.Дэлгэрням, Төлөвлөлт судалгааны хэлтсийн мэргэжилтэн А.Энхбаясгалан нарт Олон Улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж, байгууллагынхаа болоод улс орныхоо спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хоёр тамирчдадаа талархал илэрхийллээ.
Ташрамд: Сингапур улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн Аварга шалгаруулах тэмцээнд МУ-ын шигшээ баг аваргын АЛТАН МЕДАЛЬ хүртэж багийн ахлагч Д.Дэлгэрням тус тэмцээний ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ-р тодорсон бол Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтуудад МУ-ын шигшээ багаас А.Энхбаясгалан амжилттай тоглосон юм.
АДМИН








Нийгэм







