Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Төв аймагт ажиллаж, салбарын албан хаагчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийв.
Томилолтын бүрэлдэхүүнд БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхжаргал, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин болон холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
Төв аймаг 2030 он хүртэл нийт 20 сая мод тарихаар төлөвлөсөн ба 2022 онд 1,2 сая мод тарьжээ. Энэ жил мөн хэмжээний мод тарих, тарьсан модоо арчлан ургуулах ажлыг зохион байгуулж байна. Ойжуулалт 6 сумын нийт 208,5 га талбайд хийгджээ.
Эрдэнэ, Батсүмбэр,Жаргалант сумдад нийт 58,8 мян.га талбайд хортон шавжийн судалгаа хийж, 2,8 мян.га талбайд тэмцлийн ажил явуулаад байна. Мөн 2022 онд байгалийн дагалт баялаг ашиглах арга хэмжээнээс 2,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
АДМИН








Нийгэм







