Dark Light
Нийгэм | 2023-05-19

13 автомашин осолд өртөж, 5 иргэн эмнэлгийн тусламж авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг 20 минутад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Тасганы овооны зүүн талын замд "Ниссан маркийн ачааны тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болсны улмаас осол гарсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.  

Дуудлага, мэдээллийг шалгахад тус ачааны тээврийн хэрэгслийг зогсоож, чадалгүй хөдөлгөөнд оролцож, 2 тээврийн хэрэгслийг мөргөн 11 тээврийн хэрэгслийг шүргэж, улмаар замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарсан осолд Тээврийн цагдаагийн албаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар зам тээврийн хэрэг, ослын улмаас нийт 5 иргэн эмнэлгийн анхан шатны тусламж авсан, биеийн байдал хэвийн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10