Dark Light
Нийгэм | 2023-05-20

"Инчоны мөрөөдлийн төгөл"-д мод тарих ажлыг зохион байгуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Хүндэт индрээс зарлан тунхагласан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн улс орон даяар хоёр дахь жилдээ эрчимтэй өрнөж байна.

Зуны тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны удирдах зөвлөл, Ажлын албанаас санаачлан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад дайчид, ахмад ажилтнуудын мод тарих ажлыг зохион байгуулав.

Мод тарих ажилд хүндэт зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Ажлын албаны дарга нар оролцлоо.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Инчоны мөрөөдлийн төгөл"-д төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 1200 гаруй ахмад дайчид, ахмадууд энэ өдөр нэгдэж, мод тарих хөдөлгөөнд идэвхтэй хамрагдсан ба тэд 3000 гаруй модыг тарьсан юм. Тодруулбал, БХЯ, ЗХЖШ, Хил хамгаалах, Онцгой, Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүхийн шинжилгээ, Тагнуулын байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газрын Ахмадын хороод, төрөл мэргэжлийн цэргийн болон төрийн бус 30 гаруй байгууллагын ахмад дайчид, ахмадууд оролцсон юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10