Сүхбаатарын одонт ба Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн тангараг” давтах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.05.20/ Өвөрхангай аймгийн төв Аюуш баатарын талбайд зохион байгуулагдав.
Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Бригадын генерал С.Ганбат, аймгийн Засаг дарга А.Ишдорж, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хэлтсийн дарга, хурандаа М.Дэлгэрсайхан, Зэвсэгт хүчний 0256 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Гүрбадам, Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь хэлтсийн дарга, хурандаа Ж.Уламбаяр, аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр, аймгийн Шүүхийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Цэдэвсүрэн, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар, аймгийн Агаарын цэргийн 113 дугаар ангийн захирагч, хошууч Б.Галбат, аймгийн цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаяр, аймгийн Цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, цагдаагийн хурандаа Б.Батбаяр нар болон аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, ахмад настнууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, Арвайхээр сумын иргэд тус тус оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга О.Пүрэвдорж, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нарыг шагнаж, урамшууллаа.
АДМИН








Нийгэм







