Dark Light
Нийгэм | 2023-05-21

Монгол хүүхдүүдийн "Уран нүүдэл" шатрын тэмцээн болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ, “Чех-Монголын Соёлын төв” ТББ-аас Чех улсын “Спартак” шатрын клубтэй хамтран 2023 оны 5 дугаар сарын 20-нд ЭСЯ дээр 7-16 насны хүүхдүүдийн дунд 7-10 нас, 11-16 насны хоёр ангиллаар шатрын тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд Прага, Ческа Липа, Карловы Вары, Злин, Брно, Миловицэ, Пардубицэ, Хавличкув Брод, Брандис-над-Лабем, Страж-под-Ралскем болон Ичин хотуудаас хүүхдүүд ирж оролцов.   

“Уран нүүдэл” шатрын тэмцээний 7-10 насны ангилалд Улсболдын Нандин, Коритяакийн Сарангэрэлт, Дэлгэрсайханы Ариунтөгс, 11-16 насны ангилалд Дэлгэрдалайн Баяржавхлан, Даваахүүгийн Анунгоо, Энхтайваны Тэнгис нарын хүүхдүүд 1, 2, 3 дугаар байруудыг эзлэв.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шүүгчээр ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Чех улсын “Спартак” шатрын клубын багш дасгалжуулагчдад Элчин сайдын яам, “Чех-Монголын Соёлын төв” ТББ болон  эцэг, эхчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Хүүхдүүдээ  шатрын спортод дуртай болгож, дэмжиж ажилладаг нийт эцэг, эхчүүдэд баяр хүргэж, сайн сайхныг ерөөе. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10