2023 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Онцгой байдлын газарт 9 суманд төөрч алга болсон 55 мэдээллийн 118 иргэн, дээвэр хууларсан болон гэр, хашаа нурсан 22 нийт 67 мэдээлэл бүртгэгдсэн.
Төөрч алга болсон иргэдийн мэдээллийн дагуу Онцгой байдлын газраас 25 алба хаагч 5 автомашин, орон нутгийн алба, мэргэжлийн ангиас 5 бүлэг 29 хүн, 9 техник, / Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал зуучлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Талын зам ТӨҮГ / Баруун-урт, Халзан, Дарьганга, Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Мөнххаан сумдын ЗДТГ-аас 26 ажилтан, 6 автомашинтай нийт 54 хүн, 14 автомашин, техник дайчлагдан 110 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж төөрсөн цасанд боогдсон иргэдийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажиллаа.
05 дугаар сарын 20-ний өдрийн 12 цагийн байдлаар Асгат, Баруун-Урт, Уулбаян сумдад төөрч алга болсон 8 иргэнийг Онцгой байдлын газар, Сумдын ЗДТГ-ын ажилтан болон ар гэрээс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас 13 суманд 08:00-22:00 цагийн хооронд цахилгаан тасарч одоогийн байдлаар Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Мөнххаан сумд гэмтэлтэй ДБЭХС-ХХК-ний Сүхбаатар аймаг дахь салбараас 4 засварын ажлын хэсэг ажиллаж байна.
Аймгийн онцгой комиссийн 4 дүгээр хуралдаан болж 2023 оны 05 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг хохирол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв.
АДМИН







Нийгэм







