Dark Light
Нийгэм | 2023-05-21

Улаанбаатарт +15 хэм дулаан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны тавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:           

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +18…+23 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ

Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10