Соёл урлагийн салбарынхан цалин нэмэхийг шаардаж байхтай зэрэгцэн Соёлын сайдад амралтынх нь цалинг 150 хувь хэтрүүлэн 3 сая 922 мянган төгрөг олгосон тухай аудитын дүн мэдээ гарлаа. Хувь заяаны тохуурхлаа гэж. Соёл урлагийнхны сарын дундаж 760 мянган төгрөгийн цалинг нэмэхийн тулд хууль өөрчлөх ёстой бол Соёлын сайдын амралтын цалинг бол хууль зөрчиж олгоно. Соёлын салбарын Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хоол хүнсэндээ хүрдэггүй бол Соёлын сайд Ч.Номин хүнсний дэлгүүр оролгүй хоёр жил болж байгаа юм. Соёлын сайдын цалин хэтэрсэн бол соёлын ажилтны цалин хүрэлцэхгүй байна. Зарим иргэн соёл урлагийнхан сайдынхаа цалинг нэмүүлэх гэж жагсаж цугласан юм уу гэж андуурсан байна.
Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2022 оны 12-р сарын 14-нд Б\105 тушаал гарган, Соёлын сайдын амралтын цалинг 150 хувиар хэтрүүлэн нэмсэн нь аудитын шалгалтаар тогтоогджээ. Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан сургуулийн урлагийн үзлэгт найрал дуунд зогсдог байсан байж мэдэх урлагийн туршлагатай хүн. Өмнө нь ХХААХҮЯ, МХЕГ-т хүнсний үйлдвэрлэл, худалдаа хариуцаж хянан шалгаж явсан. Хувь заяаны ерөөлөөр Соёлын сайд Ч.Номин, Соёлын яамны ТНБД Ч.Энх-Амгалан хоёулаа төмс, байцаатай холбоотой ажил бизнес эрхэлж явсан хүмүүс юм. Тэд өмнө нь төмсний үр тарьж явсан бол өнөөдөр соёлын үр тарих үүрэгтэй. Төрийн ордонд төмс, түмэн олонд соёл тараах эрхтэй болсны дараа соёл урлагийнхан тарж бутарч байгаа юм.
Улсын харьяа урлаг соёлын байгууллагад 4000 орчим хүн 560-760 мянган цалинтай, боловсон хүчний дутагдалд орж, дуучин, хөгжимчин, бүжигчин зэрэг уран бүтээлчид Солонгосын барилга дээр, Монголын зах дээр амьдрахын эрхэнд ажиллаж байна.
АДМИН







Нийгэм







