УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гэдэг эмэгтэйг ор хөнжлийн улс төр хийлээ огт шоолж болохгүй. Тэрбээр олон улсын байгууллагуудтай олон талт хамтын ажиллагаа өрнүүлж, талууд харилцан сэтгэл хангалуун үлдэхүйц 1 сая 8 мянган төгрөгийн үнэтэй бэлгийн сайхан ор 24 ширхгийг засаж сонгогчдодоо бэлэглэж байгаа юм байна. Баярсайханы ор дулаан, хөнжил нь ягаан бөгөөд зөөлхөн гэж иргэд ам сайтай байна.
Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан өөрийн биеэр үрийн шингэнээ асгаруулсан, үүлдрийн сайхан бух хөтлөн, хөнгөлөлтэй үнээр худалдах ажилд эрхэлж явна. Тувааны үүлдэр нь хээлтүүлэг сайтай, үнээ голохгүй гишгэдэг юм байна.
Үнэгүй бяслаг хавханд л байдаг боловч зарим сонгогчид УИХ-ын гишүүнээс бодлого биш боодол өвс тэжээл шаардах, шийдлээс илүү шинэ мах нэхэх явдал байсаар байна.
АДМИН







Нийгэм







