Газрын тосны үйлдвэрийн шавыг 2018 онд тавьсан ч ашиглалтад орох хугацаа нь 2023 оноос 2025, 2026 гэж хойшлогдсоор хамгийн сүүлд 2027 он гэж нэг товлогдоод адагт нь бүр он ч үгүй болоод байна. 21-р зууны төгсгөл, 22 дугаар зууны эхэнд, Ардын хувьсгалын 200 жилийн их ойн баяр цэнгэл наадмаас өмнө үйлдвэр ашиглалтад амжиж орох нь бол баталгаатай байна. Газрын тосны үйлдвэрийн үүдийг нээж, тууз хайчлах тэр өдөр түлш шатахуунаар явдаг дэлхийн сүүлчийн машиныг музейд тавих ёслол болж магадгүй юм. Алтанширээ суманд баригдаж байгаа гэхээсээ хойшлогдсоор байгаа үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг төслийн аливаа төлбөр тооцоог ч хойшлуулсаар байгаа Монголын тэргүүний хойшлуулагч хүн ажээ. Төсөлд оролцсон хувийн хэвшлийнхэн хөлс мөнгө, мэргэжлийн байгууллагаар магадлагдан тогтоогдсон төлбөрийн зөрүүгээ авч чадахгүй байгаа юм байна. Хувийн компаниуд газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацааг хойшилдог шиг шиг ажилчдынхаа цалин хөлс, банкны зээлээ хойшлуулж чадахгүй тул хамаг байдгаа алдаж, хойшлуулшгүй нөхцөл байдалд ороод байна.
Хувийн хэвшлийнхэн төрийн өмчит компаниуд шиг хугацаа хойшлуулах хэвшилгүй, хойшлуулах ч боломжгүй учраас хугацаатай, хоногтой, хойшлуулж болдоггүй өр зээлтэй байдаг. Газрын тосны үйлдвэр байгуулах төсөл Энэтхэгийн 1 тэрбум долларын зээлээр 2018 оноос эхэлсэн бөгөөд ашиглалтад орох хугацаа нь он оноор хойшилсоор одоо бүр тодорхой заасан огноо ч үгүй болоод байна.
АДМИН








Нийгэм




