Эрүүл мэндийн яам тендерийн хууль өөрчилж, өөрөө эмийн бизнес эрхлэх, өөрөө эмийн сан болох сонирхолтой байна. Яам өөрөө эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин тарилга оруулж ирдэг болохын тулд тендерийн хууль өөрчлөх төсөл санаачилжээ. Энэ жишгээр бол Сангийн яам хүүгээ буулгахгүй байгаа нэрийн дор банк, ББСБ байгуулж зээл олгох, Хууль зүй дотоод хэргийн яам харуул хамгаалалтын компани, өмгөөллийн товчоо ажиллуулах, Л.Энх-Амгалан сайд хятад хэлний курс нээх, Барилгын яам байшин барих, ХХААХҮЯ “Капитализмын зам” нэгдэлтэй болж улсын мал хариулна. Ерөнхий сайд төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, төр бизнес хийхгүй, ирэх жилээс ТОП-100-д төрийн өмчит компаниудыг оруулан нэрлэхгүй гэж зарлахтай зэрэгцэн ЭМЯ өөрөө эмийн сан болох ийм эсрэг тэсрэг төсөл санаачилсан байна. Эрүүл мэндийн яам цар тахлын үед шууд гэрээ байгуулж, эм үйлдвэрлэгч эсэх нь тодорхойгүй, вэбсайт ч үгүй Oncolife esza depose ilac ve medical хэл хугарам урт нэртэй Турк компаниас 3,2 сая долларын тоцилизүмаб гэдэг тариа оруулж ирснийг нь эмнэлгүүд огт хэрэглээгүй баримт байна. Учир нь яаж хэрэглэдэг, ямар тариа гэдгийг нь эмнэлгүүд мэдэхгүй, вэбсайтаар нь орж танилцъя гэхээр урт нэртэй, уг гарвал нь эргэлзээтэй Турк компани нь вэбсайт ч үгүй байсан юм байна. Тендерийн хуулийн 36.1.2-ийг зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгсэл, яаралтай шаардлагатай вакциныг үйлдвэрлэгчээс эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах гэж нэмж өөрчлөх төсөл санаачилжээ. Хувийн хэвшил ашгийн төлөө байдаг ч зах зээлд борлогдохгүй эм их хэмжээгээ авчирч мөнгөө түгждэггүй, эмч нарын мэдэхгүй юм оруулж ирж шахдаггүй. Төр муу бизнес эрхлэгч. Түүний дотор Монгол төр хамгийн муу бизнес эрхлэгч билээ.
АДМИН








Нийгэм




