Dark Light
Нийгэм | 2023-05-21

Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах 149-р сургууль

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тус сургууль 2020 онд ашиглалтад орсон, үйл ажиллагаа явуулаад гурван жил болж буй. Анх хөгжлийн бэрхшээлтэй хоёр, нийт 620 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө 29 бүлэгт 805 хүүхэд суралцаж байгаагаас 11 нь хөгжлийн бэрхшээлтэй. 

18 анги, танхимтайгаас хоёр нь тохируулгатай. Тодруулбал, тухайн анги нь гүйдэг хаалгатай, босгогүй, тэргэнцэртэй хүүхэд үйлдэл хийхэд саад болохооргүй. Бариул нь хүүхдийн нурууны хэсэгт таарахаар доор байрласан бөгөөд хаалга нь зөөлөвчтэй учраас хавчихгүй. Ширээний хувьд ч өргөн, самбар нь энгийн ангиас 30 см урт буюу тэргэнцэртэй хүүхэд самбарт хүрэх боломжтой. Гар угаалтуурыг ч мөн тэргэнцэртэй хүүхэд гараа угаахад саадгүй байдлаар байрлуулжээ. Бүх ангийн ширээ, сандлыг хүүхдийн өндөр, намд тааруулан тохируулах боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10