Батлан хамгаалах хууль тогтоомж сурталчлах "Бидний бахархал" төсөл Булган аймгийн Бүрэгхангай суманд хэрэгжиж байна. БХЯ-ны харьяа байгууллагууд тус сумын нутгийн иргэдэд чиглэсэн хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, хууль эрх зүйн тусламж үйлчилгээ, ҮБХИС-ийн харьяа сургуулиудын элсэлтийн журам, танилцуулга хийж, Монгол цэргийн музейн зэвсгийн үзэсгэлэн дэлгэгдсэн нь Бүрэгхангай сумын иргэдийн талархлыг хүлээж байлаа. Түүнчлэн "Алдар" спорт хорооны багш, дасгалжуулагч, сагсан бөмбөгийн "Танан гарьд" багийн тамирчид Бүрэгхангай сумын өсвөрийн залуучуудад 3Ч3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнд 10 багийн 30 гаруй залуус өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний тэргүүн байранд Булган аймгийн Бүрэгхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Энхтөгөлдөр, удаах байранд М.Тэмүүлэн тус тус шалгарлаа. Тэмцээний нэг, хоёрдугаар байр эзэлсэн сурагчдад ҮБХИС-ийн харьяа "Шонхор" зусланд амрах эрхийн бичиг гардууллаа.
АДМИН







Нийгэм







