Dark Light
Нийгэм | 2023-05-22

ОУ-ын дуулаачдын XII дахь уралдаанд УДБЭТ-ын дуучин түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо өндөрлөж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор  Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин финалд тунан үлдсэн ба Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин, 27 настай Н.Чулуунхүү тодорлоо.

Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Н.Чулуунхүү нь 2017 онд Бүгд Найрамдах Буриад улсад болсон ЗХУ-ын Ардын Жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын XII уралдаанд Дэд байр мөн ОХУ-ын Ардын жүжигчин, Бүгд Найрамдах Буриад улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат профессор Дарима Линховоины нэрэмжит шагнал;

ЗХУ-ын Ардын жүжигчин К. И. Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын “ Эрэгтэй дуу хоолой-2022” VI уралдааны Дэд байрын шагналтан болж байсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19