Dark Light
Нийгэм | 2023-05-22

“Авлига, авлигын шалтгаан нөхцөл” сэдэвт сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын “2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоол болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Батлан хамгаалах яамны 2023 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажил, арга хэмжээний хүрээнд Цэргийн төв эмнэлгийн сувилагч нарт “Авлига, авлигын шалтгаан нөхцөл” сэдвээр Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн шинжээч Л.Ганзориг сургалт зохион байгуулав.

Сургалтаар Авлига гэж юу бэ, авлигын хор уршиг, авлига үүсэх шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэдээллийг өгч, эрх зүйн орчин, зохицуулалтын талаарх ойлголтыг өгсөн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10