Dark Light
Нийгэм | 2023-05-23

Гайана: Сурагчдын дотуур байранд гал гарч, 19 хүүхэд амь үрэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Америк Тивийн эргийн Гайана улсын Махдиа тосгон дахь охидын сургуулийн дотуур байранд өнгөрсөн шөнө гал гарчээ. Уг галын улмаас 18 эмэгтэй, нэг эрэгтэй сурагч амиа алдсан нь улс орныг бүхэлд нь цочирдуулаад байна. 

Эмгэнэлт ослын дараа тус улсын Ерөнхийлөгч Ирфаан Али улс орон даяар гурав хоног гашуудал зарлажээ. Цаг агаарын байдлаас шалтгаалж галыг унтраах амаргүй байжээ. Цагдаа нар уг түймрийг санаатай галдан шатаасан хорлонт үйлдэл гэж үзээд байгаа юм. Одоогоор хэргийн сэжигтэн тодорхойгүй байна. 

Гал сөнөөгчдийг дуудлагын дагуу ирэхэд дотуур байр хэдийнээ бараг бүхэлдээ шатсан байжээ. Тэд 20 орчим сурагчийг аварсан байна. Гал гарах үед дотуур байранд 50 орчим хүүхэд байсан гэх мэдээлэл байна. 

Махдиа бүрэн дунд боловсролын сургууль нь улсын ядуу буурай хэсэгт боловсролын түвшнийг сайжруулах Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан юм. Тиймээс уугуул оршин суугчид болон нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүд дотуур байранд байрлаж байжээ. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10