Dark Light
Нийгэм | 2023-05-23

Ахмад хилчид 400 км гүйхээр гараанаас гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хил хамгаалах ангийн ууган отряд болох хилийн цэргийн 0130-р анги үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол улсын баруун хил дээр зэвсэг тулгаралт болсны 75 жилийг ойг угтан “Эх орончдын гэгээн дурсгал”-ыг хүндэтгэх, хилчин хүний эр зориг, тэсвэр тэвчээрийг харуулах зорилгоор хилчин хурандаа нар “Хэт хол”-ын зайнд гүйхээр бэлтгэл хангагджээ. Ахмад хилчин О.Нямцэрэн, В.Дамдинсүрэн нар Ховд аймгийн төвөөс Булган сум хүртэл 400 км зайд гүйхээр өчигдөр /2023.05.22/ гараанаасаа гарлаа. Ховд аймгийн хилийн цэргийн анги болон зэвсэгт хүчний анги байгууллага, хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл аймгийн төв талбайд цуглаж тэдэнд амжилт хүслээ. Мөн арав гаран албан хаагч хилчин хурандаа нарт хүндэтгэл үзүүлж аймгийн төв талбайгаас Бичигтийн хөндий /модон овоо/ хүртэл хамт гүйж үдэж өглөө. 

Ахмад хилчид 400 км зайг 10-15 хоногт туулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ оны 6 сарын 8-ны өдөр Булган сумын төвд байрлах “Улсын баатар, эх орончдын хөшөө” дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд барианд орохоор болжээ.  Тэд хэлэхдээ өдөрт ойролцоогоор 35-40 км газар гүйнэ хэмээн тооцоолсон гэв. Ахмад хилчдийн “хэт хол”-ын зайн гүйлтийн гол зорилго нь дайнд амь үрэгдсэн баатарлаг эрсийн гэгээн дурсгалд зориулж мөн эрүүл амьдралын хэв маягт уриалах зорилготой хэмээлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10