Dark Light
Нийгэм | 2023-05-23

“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жилийн ойн хүрээнд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэнэ.

Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх, тэднийг алдаршуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажил өрнөх ба зэвсэглэл, техник, гэрэл зураг, музейн үзмэрүүдийн үзэсгэлэнг дэлгэж, олон нийтэд сурталчлах болно.

 Мөн “Монгол дайчин-Mongol Warrior” энх тайвны төлөө бүх нийтийн гүйлтийн тэмцээн явагдана. Энэхүү бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, байгууллагын алба хаагчдын оролцоотойгоор доорх ангиллаар зохион байгуулна. Үүнд:

1.  Гэр бүлийн гүйлт, 

2.  Бүх нийтийн гүйлт, 

3.  “MW23” /15 км ачаатай марш/.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10