Dark Light
Нийгэм | 2023-05-23

Капитрон банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тогтвортой хөгжлийг дэмжигч Капитрон банк нь байгаль орчин, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл, бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг зорилтынхоо хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан франчайзингийн зээлийн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Тодруулбал, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах, тэднийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар, “Цэнтрал экспрэсс” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтсайхан нар дээрх гэрээг үзэглэсэн юм. 

Энэхүү гэрээг байгуулснаар CU-гийн франчайзингийн эрх хүсэгч зээлийн шаардлага хангасан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд Капитрон банк зээл олгох бөгөөд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах юм. 

Ингэснээр уян хатан, таатай нөхцөлөөр, шимтгэлгүй, бага хүүтэй зээлийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож, бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг бий болгох, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах, тогтвортой бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19