Dark Light
Нийгэм | 2023-05-23

Цацрагийн бохирдол ба өртөлт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цацраг туяа нь хүмүүст маш аюултай зүйл гэсэн ойлголт төрүүлдэг боловч хүнд тустай хэлбэрээр ашиглагдах тохиолдол олон байдаг.

Ургамлын өсөлтийг дэмжих, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгал хийх, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглах гэх мэтээр олон салбарт хэрэглэгдэнэ. Барилгын таазанд суурилуулдаг галын дохиоллын мэдрэгчид хүртэл цацраг туяа ашиглагддаг.

Цацраг туяа нь рентген зураг авахад ашиглагддаг рентген туяанаас гадна альфа, бетта, гамма гэх мэт төрлүүд байдаг. Рентген болон гамма туяа нь энергийн өндөр агууламж бүхий цахилгаан соронзон долгион учир түүнийг шингээсэн биет ионждог байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10