Dark Light
Нийгэм | 2023-05-24

Автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн ... сумын Олдох баг, Өнч гэдэг газар Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг 5 сарын 23-ны өдрийн 18:20 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан Ниссан Ванетта загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, иргэн  Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19