Энэ оны 5 дугаар сарын 19, 20-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-30 метр секунд хүрч ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл болж, тус аймгийн ард иргэд, малчид сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол амсаад байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид хандивын үйл ажиллагаанд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Байгалийн гамшигт нэрвэж хохирол амссан малчдадаа туслахыг нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэддээ уриалж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас малын сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэлийн хэрэгцээнд нийт 17.8 сая төгрөгийн бодис хэрэглэгдэхүүн болон орон нутаг сумдад ажиллах шатахуун, томилолтын 20 гаруй сая төгрөгийн яаралтай санхүүжилтийг олгохоор дэмжин ажиллав.
Улсын нөөцөөс Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн орон гэргүй болсон иргэдэд гэр,
Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор шийдвэрлэж, бараа материал хүргэх ажлыг зохион байгуулж байна.
АДМИН








Нийгэм






