Dark Light
Нийгэм | 2023-05-24

Нью-Йоркийн өндөр барилгууд хотыг живүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Нью-Йорк хот тэнгэр баганадсан өндөр барилгуудаараа алдартай ч эдгээр барилгууд хотыг усанд автуулан живүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Уг судалгааг хийсэн АНУ-ын Газарзүйн судалгааны газрын мэдээлснээр хотын эргэн тойрон дахь далайн түвшин дэлхийн дунджаас хоёр дахин ихээр нэмэгдэж байгаа юм.

Энэ хэвээрээ үргэлжилбэл 2050 он гэхэд Нью-Йоркийн орчимд далайн усны түвшин 76 см-ээр нэмэгдэх ажээ. Мөн хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн хувь нэмрээ оруулж буй дэлхийн цаг уурын хямралаас шалтгаалж хар салхи, аадар борооны давтамж нэмэгдэх хандлагатайг судлаачид хэлсэн байна. 

Өнөөдөр Нью-Йоркод овор хэмжээ ихтэй 1,084,954 барилга сүндэрлэж байна. Энэ нь ойролцоогоор 762 тэрбум кг буюу 1,9 сая ширхэг Боинг 747-400 онгоцтой дүйцэх жин юм. Судлаачид уг жинг хиймэл дагуулын газрын гадаргуугийн мэдээлэлтэй харьцуулан хөрсөнд үзүүлэх нөлөөллийг судалжээ. Үр дүнд нь хот жилд 1-2 мм-ээр, зарим хэсэгт 4,5 мм-ээр сууж байгааг тогтоосон байна. 

Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар Америкийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй 48 хотын 44-ийнх нь орчимд усны түвшин дэлхийн далайн түвшнээс илүү хурдацтайгаар нэмэгдэж байгааг тогтоож байсан юм. 

Эх сурвалж: CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10