Жил бүр ахлах ангийн сурагчдадаа амжилт хүсэж, орчин цагийн оюутны эзэмшвэл зохих ур чадваруудыг таниулах “Digital student” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ онд "Digital Student" арга хэмжээг "Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим сорилго" хэлбэрээр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Тус цахим сорилго 2 үе шаттай өрнөсөн бөгөөд 1-р шатанд амжилттай оролцож шалгарсан 66 сурагч 2 шатандаа Боловсролын үнэлгээний төвөөс боловсруулсан сорилго шалгалтыг өгсөн юм. Сорилгын үнэлгээг цахим систем ашиглан, ил тод нээлттэй, шилэн байдлаар хүний оролцоогүйгээр тооцож шилдгүүдийг тодруулсан нь онцлог байлаа.
Шилдэг 20 хүүхдийг дотоодын их дээд сургуулийн 1 жилийн тэтгэлгээр, мөн шилдэг 14 хүүхдийг БНХАУ-д аялангаа суралцаж, ОУ-ын сертификат авах эрхээр шагнаж байгаа юм.
Мөн шавь нараа амжилттай бэлтгэсэн 30 багшийг мэдээлэл технологийн мэдлэг олгох цахим сургалтад хамруулж, улмаар 5 шилдэг багшид Катар Улсад зохион байгуулагдах "Seeds for the Future" хөтөлбөрт хамрагдах эрх олгох болно.

АДМИН








Нийгэм






