"Бүсгүй цэцэг” ТББ-аас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Гар урлаач эмэгтэйчүүдийн “Бүсгүй цэцэг” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний нээлтэд НИТХ-ын төлөөлөгч, "Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн оролцож, ЖДҮҮ эрхлэгчид тэр дундаа Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гар урлаач”-дыг дэмжих чиглэлээр Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-аас зохион байгуулж буй ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээллийг өгч, гар урлаач бүсгүйчүүдэд амжилт хүслээ.
Гар урлаач бүсгүйчүүдийн шилдгийг шалгаруулдаг "Бүсгүй цэцэг" арга хэмжээ нь зүймэл даавуун урлал, уран зангилаа, нэхмэл, хатгамал, гоёл чимэглэл зэрэг төрлүүдээр цор ганц бүтээлээрээ оролцон, шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Мөн оролцогчдод ноос, ноолуурыг эцсийн шатны бүтээгдэхүүн болгох талаар сургалт, салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө.



АДМИН








Нийгэм






