Dark Light
Нийгэм | 2023-05-24

Соёлын өвийн барилгыг сэргээн засах санамж бичигт гарын үсэг зурлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 05 сарын 23-ны өдөр Монгол Улсын Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-ын Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сантай соёлын өвийг хойч үедээ эх төрх, бүрэн бүтэн байдлаар нь залгамжлуулан үлдээх зорилгын хүрээнд барилга архитектурын соёлын өвийн дурсгалын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын арга ухаан, технологийн солилцоо, боловсон хүчнийг бэхжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа.   

Тус хамтын ажиллагааны санамж бичигт МУ-ын Соёлын өвийн үндэсний төвийг төлөөлж, захирал, доктор Г.Энхбат, БНСУ-ын Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих санг төлөөлж захирал, Ким Чанжүн (Chang-Joon Kim) нар гарын үсэг зурлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10