Dark Light
Нийгэм | 2023-05-24

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны өврийн Хожуул, Увс нуурын савын Баруунтуруун, Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж,  олон жилийн дундаж түвшинг 20-55 см, Баруунтуруун, Ерөө, Хэрлэн гол Багануур дүүрэг  орчимд үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэж байна. Маргааш буюу 5 дугаар сарын 25-ны өдөр Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум болон Онон гол Дадал сум орчимд 40 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна.  Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10