Dark Light
Нийгэм | 2023-05-24

Хяргас нуурын СГЗ-ны мэргэжилтэн Г. Дөлгөөн Чех улсад албан томилолтоор ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажиллаж буй залуусыг чадавхжуулах, олон улсад туршлага солилцуулах, мэргэжил ур чадварыг нь дээшлүүлэхээр Байгаль, хамгаалагчид, цаг уурчид, салбарын мэргэжилтнүүдийг гадаад улсад хийх албан томилолтын бүрэлдэхүүнд оролцуулж байгаа. Ингэхдээ дарга, албан тушаалтны тодорхойлолтоор бус өөрсдийн ажлын үр дүнг харгалзан сонгох чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ өгсөн. 

-2023 он гарсаар Сав газрын захиргаанаас 26 мэргэжилтэн, УТХГН-ийн хамгаалалтын захиргаагаас 10 орчим байгаль хамгаалагч болон мэргэжилтэн Олон улсад зохион байгуулагдсан сургалт арга хэмжээнд оролцов. 

-Энэ удаад БОАЖЯ болон харья газруудын бичиг хэрэг, мэдээлэл сургалт хариуцсан ажилтнуудаас Хяргас нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн Г.Дөлгөөн шалгарч Чех улсад албан томилолтоор ажиллаж байна. 

-Праг хотод байрлах Чех улсын Ойн менежментийн хүрээлэнгийн хамт олонтой уулзаж ойн салбарын үйл ажиллагаатай танилцаж, Брандис хотоос холгүй орших ойд тус хүрээлэнгийн хамт олонтой хамт хэмжилт хийн, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө авлаа. Мөн томилолтын хүрээнд ойн салбарыг хөгжүүлэх хүрээнд усны ашиглалт, нөөцийг хэрхэн бүрдүүлэх туршлага солилцох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10