Dark Light
Нийгэм | 2023-05-24

Паркур сонирхогчдын аваргууд тодров

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Паркурын сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээн амжилттай явагдлаа. Монгол Улсын хэмжээнд анхлан явагдсан энэ төрөлд эрэгтэй 44, эмэгтэй 12 баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.  Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт дэд ахлагч Д.Сүхбат (311), дэд байрт ахлагч Н.Гантулга (330), гутгаар байрт дэд ахлагч С.Төмөр-Очир (311), эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт ахлагч Г.Ариунтунгалаг (011), дэд байрт ахлах дэслэгч Б.Нангид (013), гутгаар байрт Б.Уранбилэг (327) нар тус тус шалгарсан юм.

Энэ жил Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэг-спортын цогцолбор зуны олон төрөлт, цэрэгжлийн буудлага, саадын зурвасын тэмцээний үеэр паркур хэмээх спортын шинэ төрлийг зохион байгуулсан ба энэ нь саадын зурвас болон гимнастикийн элементийн аль алийг нь багтааснаараа онцлог юм. Тэмцээн цэрэг-спортын цогцолбор зуны олон төрөлтөөр үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10