Dark Light
Нийгэм | 2023-05-24

Өндөрширээт суманд "Соёлын сэргэлт" аян зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингис хаан үндэсний музейн ЭШСХ-ийн дарга Н. Батболд, Соёлын яамны бодлого үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулан "Чингис хааны ёс суртахуун ба Монголчуудын үнэт зүйл” сэдэвт илтгэл тавьж, “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд бэлтгэгдсэн сургагч багшид батламжийг гардуулан өглөө.

Төв аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчдийн бэлтгэн хүргэсэн урлагийн тоглолтын үеэр ЧХҮМ-н сан хөмрөг дахь зарим үзмэр болон “Төв аймгийн уугуул төр нийгэм, соёл урлаг, спортын алдартнууд, ард түмний аж байдлыг харуулсан гэрэл зураг”-ийн цомгийг дэглэн үзүүллээ.

Мөн ЧХҮМ-н сургагч багш нар Соёлын төвийн удирдлага, албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ОНС танхимын бүртгэл мэдээллийн сан хөтлөх, хадгалалт хамгаалалтын орчныг сайжруулах, соёл гэгээрлийн ажлын арга зүй, хэрэгжүүлэх боломж нөөцийн талаар танилцуулж, хэрхэн боловсролын хөтөлбөрийг соёлын төвийн үйл ажиллагаатай уялдуулах тухай хичээл зааж, санал солилцов.

ЧХҮМ нь “Музейд суралцахуй” боловсролын нэгдсэн хөтөлбөрийг Өндөрширээт сумын цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад амжилттай хэрэгжүүлж, СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 аяны төгсгөлд “Төв сайхан нутаг бидний бахархал” урлагийн тоглолтыг Төв аймгийн Соёл, урлагийн газар, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчидтэй хамтран амжилттай зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10