Dark Light
Нийгэм | 2023-05-24

Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 23 цагт БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газарт "iphone 14 promax" загварын гар утсаа хулгайд алдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс  эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн "Б"-ийн гар утсыг 54 настай эрэгтэй "М" гэгч хулгайлсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10