Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид гарсан хүн амины хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.
Тэрээр "Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ний өглөөний 09:55 минутад Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 425-р нээлттэй хорих ангид хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус дуудлага мэдээллийн дагуу Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус хорих ангид ял эдэлж байсан 31 настай “М” гэгч нь хуульд заасан 24 цагийн хугацааны эргэлтийн үеэр эхнэр болох 26 настай “М”-ийн амь насыг хохироож улмаар мөн өөрийнхөө амь насыг егүүтгэсэн хэрэг бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явуулж байна. Нас баралтын шалтгааныг шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа мэдэгдэх боломжтой. Ял эдэлж байсан “М”-ийн хувьд өнгөрсөн 2022 оны тавдугаар сарын 5-ний өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 зүйл буюу хулгайлах гэмт хэргээр шүүхээс 3.5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн” гэв.
АДМИН








Нийгэм






