Dark Light
Нийгэм | 2023-05-24

Малчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар доогуур түвшинд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, өнөөдөр үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан бөгөөд тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна.  Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага гэсэн үр дүн гарчээ. 

Малчин өрхийн цочрол 

Ковид 19 цар тахлын хорио цээрийн дэглэмд байсан 2021 оны 4-5 дугаар сард судалгааны өгөгдлийг цуглуулжээ. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн амьжиргаанд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их нөлөөлсөн цочрол нь Ковид 19 цар тахал (75.6 хувь), дараа нь ган/зуд (48 хувь), энэ хоёр цочролоос үүдэлтэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнийн хэлбэлзэл (37.2 хувь) байжээ. 

Даван туулсан стратеги

Зудын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд судалгаанд хамрагдсан өрхийн 45 хувь нь банкнаас зээл авч өвс тэжээл худалдан авахад зарцуулсан, 34 хувь нь зарим малаа зарж үлдсэн малдаа өвс тэжээл худалдан авсан гэж хариулсан бол 17.7 хувь нь бог малын нийлүүлгийг хязгаарласан, 16.6 хувь нь бэлчээрийн нөөцтэй бүс нутагт отор хийх замаар даван туулсан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10