Dark Light
Нийгэм | 2023-05-24

Элчин сайд Д.Баярхүү Гүрж улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Гүрж Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвилид 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баярхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Гүрж Улсын Ерөнхийлөгч С.Зурабишвилид уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Гүржийн Ерөнхийлөгч С.Зурабишвили Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ тэмдэглэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19