Чингис хаан Үндэсний музейн хамт олон Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллалаа. ЧХҮМ-н захирал, Академич С.Чулуун Соёлын яамны бодлого үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулаад "Төв нутаг бол Монголын анхны төрт улсын голомт” сэдэвт илтгэлдээ Хараагийн ноён уул, Чихэртийн зоогийн дурсгалт газрын ач холбогдол, Монголчуудын түүх соёлын нандин өвүүд болох Ганжуур, Жадамба судрууд уламлагдаж ирсэн түүх, 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний манлайлан орсон Монголын төрийн зүтгэлтнүүдийн талаар танилцуулаад уг аяны хүрээнд бэлтгэгдсэн Төв аймгийн насан туршийн боловсролын сургагч багшид батламжийг гардуулан өглөө.
Мөн Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөг дахь зарим үзмэр болон “Төв аймгийн уугуул төр нийгэм, соёл урлаг, спортын алдартнууд, ард түмний аж байдлыг харуулсан гэрэл зураг”-ийн цомгийг дэлгэн үзүүлж, “Музейд суралцахуй” боловсролын нэгдсэн хөтөлбөрийг Эрдэнэсант сумын цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад амжилттай хэрэгжүүллээ. Музейн сургагч багш нар тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу Соёлын төвийн удирдлага, албан хаагчдад мэргэжил арга зүйн хичээл зааж, ОНС танхимын бүртгэл мэдээллийн сан хөтлөх, хадгалалт хамгаалалтын орчныг сайжруулах, соёл гэгээрлийн ажлын арга зүй, хэрэгжүүлэх боломж нөөцийн талаар танилцуулж, хэрхэн боловсролын хөтөлбөрийг соёлын төвийн үйл ажиллагаатай уялдуулах тухай хичээл зааж, санал солилцон, ОНС танхимд үзмэрийн хадгалалтын орчныг бүрдүүлэх зорилгоор мөөгөнцрийн эсрэг, чийгийг баригч, үнэр дардаг бодисыг хүлээлгэж өгөв.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 аяны төгсгөлд “Төв сайхан нутаг бидний бахархал” урлагийн тоглолтыг Төв аймгийн Соёл, урлагийн газар, Төв аймгийн Монгол туургатан театр зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид хамтран амжилттай зохион байгууллаа.
АДМИН








Нийгэм






