Dark Light
Нийгэм | 2023-05-25

Гуандун мужид Монгол Улсын 9 иргэн цагдан хоригдож, 1 иргэн ял эдэлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дэд дарга Хуан Гуохуйтай 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Гуанжөү хотод уулзав.

Уулзалтаар монгол иргэд, манай улсын ААН-үүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн асуудал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар тус тус санал солилцов.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Гуандун мужид Монгол Улсын 9 иргэн цагдан хоригдож, 1 иргэн ял эдэлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19