Dark Light
Нийгэм | 2023-05-25

Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвд гаалийн 9 газрыг нэгтгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь гаалийн газраас туршилтаар эхлүүлсэн бол 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараах газруудад нэвтрүүлж байна. 

  Үүнд : 

- Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар

 - Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар

 - Замын-Үүд дэх гаалийн газар

 - Говь-Алтай дахь гаалийн хороо

 - Хөвсгөл дэх гаалийн хороо

 - Завхан дахь гаалийн хороо

 - Бичигт дэх гаалийн газар

 - Гашуунсухайт дахь гаалийн газар

 - Шивээхүрэн дэх гаалийн газар

 -  Мэдээлэл авах утас: 2124-2617 

"Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах эерэг өөрчлөлт, давуу тал бий болж байна.  Үүнд: 

- Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна 

- Гаалийн байцаагчтай нүүр тулсан харилцааг үгүй болгож, хүнд суртлыг арилгах

- Бичиг, баримтын бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа хэмнэнэ

- Гаалийн үйлчилгээг хөнгөн, шуурхай авах боломж нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн зардал, чирэгдлийг бууруулна

- Мэдүүлэгч газар зүйн байршлаас үл хамааран интернет сүлжээгээр гаалийн харилцаанд орох, бичиг баримтын шалгалт, татвар төлөх зэрэг үйлчигээг авах гэж дараалалд зогсолгүй хугацаа хэмнэх юм.

Цаашид гадаад худалдаанд оролцогч нь "Бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-өөр үйлчлүүлж бараагаа үнэн зөв мэдүүүлж хэвшсэнээр гаалийн байгууллагын эсрдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй гэж үнэлэгдэн бичиг баримтын болон биет шалгалтаас хоёулангаас нь чөлөөлөгдөх нөхцөл боломж бүрдэнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10