Dark Light
Нийгэм | 2023-05-25

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөгөөн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны туршлага, мэдээлэл солилцох зөвлөгөөнийг ”Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ хамтран өнөөдөр /2023.05.25/ зохион байгууллаа.

Монгол Улсын төмөр замын сүлжээ болон тээвэрлэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан төмөр замын суурь бүтэц эзэмшигч байгууллагуудын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны туршлага, нэгдсэн технологи, тулгарч буй цаг үеийн асуудлыг энэ үеэр хэлэлцэж, санал солилцов. 

Тус зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч  Д.Батхүү "Төрийн хяналт шалгалтын тухай хууль /нэмэлт өөрчлөлт/, нийтлэг журам, Салбарын хяналтын тогтолцоо, эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудас" сэдвээр илтгэл танилцуулж, тус яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Итгэлт, Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа нар оролцож,  санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10