Dark Light
Нийгэм | 2023-05-26

Таксины жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 10 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 49 настай, эрэгтэй Toyota маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад 31 настай, эрэгтэй “Ц” гэгч  биед нь халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж зугтсаныг шуухай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10