Dark Light
Нийгэм | 2023-05-26

“Хоймор хайрхан” амралтын тохижилтын ажилтай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн “Хоймор хайрхан” ОНӨҮГ-ын үйл ажиллагаа, тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Тус амралтын газар нь дүүргийн 16 дугаар хороонд байрладаг бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор нэг ээлждээ 24 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 12 өрөөтэй юм.

Орчны тохижилт болон, хүүхдийн тоглоомын талбай зэргийг тохижуулсан бөгөөд ажлыг шат дараатай хийж байгаа талаар тус амралтын газрын дарга Б.Насанбат хэллээ.

Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд амралтын газрын орчимд 8000 гаруй мод суулгасан байна.

Тус амралтын газар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөнгөлөлттэй амрах амралт сувиллын жагсаалтад багтсан бөгөөд 16 дугаар хорооны эцэс буюу Согоотын аманд байрлаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10