Dark Light
Нийгэм | 2023-05-26

Үл хөдлөхийн үнэлгээгээ зах зээлийн бус үнээр тогтоож бага хэмжээний татвар төлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг шударга байдлаар, зах зээлийн бодит үнийн жишгээр төлүүлэх ажлыг зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр “Нийслэлийн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд 2023 оны төлөвлөгөөгөөр 1.9 их наяд төгрөгийн татвар болон татварын бус орлогыг цуглуулахаар ажиллаж байна. Үүний 7 хувь нь үл хөдлөх хөрөнгийн татвар эзэлдэг. Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээг бүсчлэлээс хамаарч 0.6-1 хувь хүртэлх татвар тогтоодог. Үүнд хоёроос доош орон сууц эзэмшигч хамаарахгүй.  Санаатайгаар татвараас зайлсхийж үл хөдлөхийн үнэлгээгээ зах зээлийн бус үнээр тогтоож бага хэмжээний татвар төлөх үзэгдлүүд нийслэлийн хэмжээнд олон жил гарсан байна. Тиймээс бид одоо байгаа хууль дүрмийн хүрээнд энэ асуудлыг цэгцлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байна" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10