Dark Light
Нийгэм | 2023-05-26

ИНЕГ-ын зардлаар гадаадад сургуульд сурсан суралцагчдыг мэдээлэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар гадаад сургалтыг 2005 оноос идэвхтэй явуулж, 2023 оны байдлаар нийт 367 өргөдөл гаргагчийг гадаадын их дээд сургуулиудад суралцуулсан байна.

Нийт суралцагчдын 332 (90.4%) нь салбарын мэргэжлээр, 35 (9.6%) нь нийтлэг мэргэжлээр суралцахаар гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрээс 325 нь суралцаж төгсөөд нийт суралцагчдын 262 буюу 80.6% нь гэрээний дагуу салбартаа ажиллаж байгаа бол ажлын байр хүлээж байгаа, нөөцөд бүртгэлтэй 63 (19.4%) хүсэлт гаргагч байна.

2023 оны 5 сарын байдлаар гэрээ цуцлагдсан 11 (2.9%), хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16 (4.3%), гэрээний хугацаа дуусаагүй буюу одоо суралцаж байгаа 14 (3.8%) суралцагч байгаа бөгөөд 2021-2023 онд шинээр сургалтын гэрээ байгуулаагүй болно. 

Нийт 2005-2020 онд сургалтын зардалд 38,511,494.8 мян.төгрөг төсөвлөгдсөнөөс 28,867,288.05 мян.төгрөг буюу 11,376,017 ам.доллар зарцуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10