Dark Light
Нийгэм | 2023-05-26

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя 2023” өдөрлөгийг зохион байгууллаа. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус өдөрлөг тавдугаар сарын 25-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болсон юм.

Өдөрлөгт:

Шүүхийн ерөнхий зөвлөл

Хүний эрхийн үндэсний комисс

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Цагдаагийн ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Хууль зүйн туслалцааны төв

Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр

Монголын нотариатчидын танхим

Их засаг олон улсын их сургууль

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд оролцож, 1800 гаруй иргэнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10