Dark Light
Нийгэм | 2023-05-26

Санхүүгийн боловсролын сургагч багш нар бэлтгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалт 2023 оны 05 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтыг Монгол банкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн эдийн засагч, мэргэжилтнүүд зохион байгуулсан бөгөөд сургалтад Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 36 сурагч, 15 сумын ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсрол төвийн 33 багш сурган хүмүүжүүлэгч, төрийн байгууллагын 33 ажилтан албан хаагч хамрагдаж, батламж гардан авлаа. 

Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нар нь орон нутгийн хүүхэд залуучууд, иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтэс, бусад хамтрагч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19