"Соёлын сэргэлт 2023" аяны хүрээнд Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Өлзийт суманд амжилттай ажиллалаа.
Өлзийт сумын засаг дарга н.Пүрэвсүрэн Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын сэргэлт-2023” аян амжилттай өндөрлөж байгааг дурдсан бол Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Монгол хүний ондоошил”сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл тавилаа.
Дуучин Т.Отгонбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучин Ж.Үржинханд, М.Энхтуяа, дуучин Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар иргэд олон нийтэд ая дуугаа хүргэж, Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн “Соёмбо” бүжгийн хамтлагийн авьяаслаг охид хамтран оролцсон юм. Түүнчлэн Богд хааны ордон музейн хамт олон Өлзийт сумын соёлын төв ордонд "21 Дарь эх" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ.
АДМИН








Нийгэм






