Dark Light
Нийгэм | 2023-05-27

Өмнөговь аймгийн сур харваачдын анхдугаар зөвлөгөөн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний сурын  харвааг орон нутагт хөгжүүлэн Соёлын биет бус өвийг өвлөн уламжилж байгаа сур харваачдаа сурталчлах, залуу халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй “Өмнөговь аймгийн сур  харваачдын нэгдсэн зөвлөгөөн” болж өндөрлөлөө.  Бунибазарын Дорж, Жанчивын Баттөмөр, Сэрээгийн Баярмаа зэрэг анхдагчтай Өмнөговь аймгийн сурын холбоо 1995 онд Ц.Буяндэлгэр тэргүүтэй 10-аад хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө 100 гаруй харваачтай, Монгол улсын Даяар дурсах мэргэн 1, Монгол улсын мэргэн 1 төрж, харваачдын 80 хувь нь цол зэрэгтэй болсон бахдам амжилт үзүүлээд байгаа юм. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга оролцон үндэсний сурын харвааг орон нутагт хөгжүүлэх, тамирчдын амжилтыг ахиулах тал дээр харилцан санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10