УБТЗ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. БНСУ-ын Дунян их сургуулийн дэд захирал ноён Нам Жэонг Хван, “Корэйл” компанийн “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж” төслийн зохицуулагч ноён Квон Сэгон тэргүүтэй зочид төлөөлөгчдийг УБТЗ-ын дарга Х.Хэрлэн хүлээн авч уулзав.
БНСУ-ын Дунян их сургуультай багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, УБТЗ-ын инженер техникийн ажилтнуудыг болон ТЗДС, Политехник коллежийн багш нарыг тус сургуульд мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах, сургагч багш бэлтгэх, хамтарсан судалгааны хүрээлэн байгуулах, “Корэйл” компанийн “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж” төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлуудаар ярилцлаа. Уулзалтад УБТЗ-ын зарим удирдлага, албаны дарга нар байлцлаа. Мөн БНСУ-ын Дунян их сургуультай ТЗДС болон Политехник коллеж харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
АДМИН








Нийгэм






