Шарилж болон бусад төрлийн хогийн ургамлыг жилд хоёр удаа тайрч, дахин ургуулахгүйн тулд 3 жил дараалан жилд 2 удаа тайрах нь зүйтэйг эрдэмтэд тогтоожээ.
Шарилж устгах нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлаас урьдчилан сэргийлэх, өвчлөлийг багасгах ач холбогдолтой. Нийтийн эдэлбэр газар ихээр ургасан хөл газрын ургамлыг хог хаягдлын үйлчилгээний байгууллагын ажилчид, иргэдийн оролцоотой тайрч танана. Харин байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ, айл өрхүүд өөрсдийн эзэмшин ашиглаж, өмчилж буй хашааны доторх болон ойр орчмын шарилж, хог ургамлыг тайрч танан устгах удирдамж бий.
Хашааны шарилж арилгах энгийн аргийг танилцуулъя.
Шарилж ургасан газарт бор картонон хайрцаг дэвсээд дээрээс нь элс хар шороо асгаад зүлэгний үр таривал доороосоо зэрлэг нэвтэлж ургаж чадахгүй, цаасан хайрцаг нь яваандаа задарч хөрсөндөө шингэдэг байна.
АДМИН








Нийгэм






